II. ХАРИУЦЛАГАТАЙ ХӨГЖЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

1990 оноос хойш хэрэгжүүлсэн хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн үр шим хүн амд тэгш хүрсэнгүй. Хөгжлийн үр шимийг цөөн хүмүүс хүртэж нийгэмд баян хоосны ялгаа газар авсан.  Иймээс хөгжлийг хариуцлагатай  болгох, хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлогыг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор тус хөтөлбөрийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

ЗОРИЛГО: Хүний эрх, эрх чөлөөг хангах хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хариуцлагын төлөө, иргэдийн оролцоо, нотолгоо баримт дээр тулгуурласан судалгаа хийх,  шударга ёсны төлөөх хөдөлгөөнд иргэдийг оролцуулах, чадавхжуулах, , манлайлагч, удирдагч нарыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, нөлөөллийн ажил хийх

Зорилтууд:

  • Эдийн засаг, нийгэм, байгаль орчин, хөгжлийн шударга ёс болон иргэдийн өмнө хариуцлага хүлээх тухай ойлголтыг ТХЗ-ын зорилго, зорилтуудтай холбон олон нийтэд түгээх
  • Хөгжлийн хариуцлагын асуудлаар иргэдийн мэдлэг, чадавхыг сайжруулах сургалт, судалгаа хийх, ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэхэд иргэний нийгэм, олон талыг татан оролцуулахтай холбоотой ,
  • Орон нутгийн захиргаа, хувийн хэвшил, иргэдийн оролцоотой газар, байгаль орчин, хүний эрхийг хамгаалах түншлэлийг хөгжүүлэх, компанит ажил өрнүүлэх