Бидний амжилт- 20 жилд

Хүний эрх хөгжил төв Хүн бүрийн оролцох, хөгжих эрхийг  хангасан хөгжингүй Монгол Улс байгуулах мөрөөдлөөр Хүмүүний эрхээр хөгжил рүү! уриатай 2015-2018 оны стратегиа хэрэгжүүлж 20 жилийн ойг угтаж байна. Энэ стратеги нь хүний эрхийг хангах замаар ядуурлыг бууруулах, байгаль орчны тэнцвэрийг хамгаалах, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэсэн итгэл, үнэмшил дээр суурилсан. Стратегийн зорилтыг орон нутгийн иргэдийн шийдвэр гаргахад оролцох, хэрэгжилтийг хянах, үнэлэх, хариуцлага тооцох хамтын чадавхыг хөгжүүлэх;  хүний эрх, хөгжил, байгаль орчны асуудлаар орон нутгийн захиргаатай хамтарч ажиллах зохион байгуулалттай үйл ажиллагааг дэмжих гэж тодорхойлон  Хүний эрхийн хамгааллын хөтөлбөр, Хүний эрхийн нөлөөллийн хөтөлбөр,  Хамт олонд суурилсан хөгжлийн хөтөлбөр гэсэн гурван хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүллээ.   

Хүний эрхийн хамгааллын хөтөлбөр

Хүний эрхийн нөлөөллийн хөтөлбөр

Хамт олонд суурилсан хөгжлийн хөтөлбөр

Цаашдын стратеги боловсруулахад:

1. Хүний эрхийг хамгаалах үндэсний механизмыг бэхжүүлэх

2. Хүний эрхийн олон улсын механизмыг үр дүнтэй ашиглаж хүний эрхийн тулгамдсан асуудлыг гаргаж тавих, төрийн бодлого, хөтөлбөрт оруулах

3. Хүний эрх хамгаалагчийг хамгаалах, үндэсний сүлжээг бэхжүүлэх

4. Ахмад настны хүний эрхийг хамгаалах

5. Олон нийтийн хүний эрхийн мэдлэг, мэдээллийг сайжруулах

6. Хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах

7. ТХЗ-дыг хүний эрхийн тулгамдсан асуудлуудтай холбох, хөгжлийн бодлогыг хүний эрхийн зарчмаар боловсруулж, хэрэгжүүлэх чадавх бий болгох

8. Хүний эрхийн боловсролыг институтчилэх.

9. Энэ бүх үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийг татан оролцуулах, тэднээр хэрэгжүүлэх, олон талын эрх тэгш, үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэх

10. МХБ, Холбоодыг тэлэх, шинэ сум, аймгуудыг хамруулах, зохион байгуулалтыг бэхжүүлэх, үйл ажиллагааны үр нөлөөг улам сайжруулах

Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг тайлагнах Иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн илтгэл

Оролцоог хангасан хамтын ажиллагаа Байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг тухай