СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМЫН МӨНГӨН ХУРИМТЛАЛЫН БҮЛГҮҮДИЙН ХОЛБОО

2022 ОНЫ ТОВЧ ТАЙЛАН

Дарьганга суманд 2013 онд анх удаа “УРГАХ НАРАН” бүлэг 8 гишүүнтэй байгуулагдаж, одоо 10 гишүүнтэй ажиллаж байна. Удаах бүлэг нь “БАЯНБУЛАГ”-7, “ДАРЬГАНГА”-10, “ӨРНӨН БАДРАХ”-7, 2022 онд шинээр “ГАНГЫН ЦАГААН ОВОО”-11 гэсэн 5 бүлгийн 45 гишүүнтэй, шинээр бүлгүүд байгуулах сонирхол нийгэмд өрнөж байгаа нь онцлог байна.
2013 оноос эхлэх “ХҮНИЙ ЭРХ ХӨГЖИЛ ТӨВ” ТББ-тай хамтын ажиллагаатай ажиллаж ирснээр дээрх бүлгүүдийн гишүүд нь “Хамтын хүч-хамтын хөгжил” гэдэг уриаг маш ихээр ойлгосон нь бидний ажлын үр дүн байлаа.
ТАЙЛБАР: 2019-2021 онуудад нийгмийн цар тахал өвчлөлөөс шалтгаалан бидэнд бага хэмжээний бэрхшээл тулгарснаас санхүүгийн хувьд хуримтлал төвлөрүүлэх асуудал нь дээрх 5 бүлгийн хувьд 1 нь шинэ бүлэг, 4 бүлгээс зөвхөн ДАРЬГАНГА бүлэг хэвийн, бусад нь доголдолтой байсан. 2022 оноос эхлэн хэвийн ажиллах зорилготой байгаа.

2022 онд ХЭХТөв ТББ-ын хамтын ажиллагааны ҮР ДҮН

I. 2022.10.17 ноос 18 ны өдрүүдэд “ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХӨГЖҮҮЛЬЕ” хэлэлцүүлэгт сургалтаас уриалсан 4 заалт бүхий уриалгыг сумын ИТХ, Засаг даргад хүргүүлэн, хэрэгжилтийг хангах зорилго тавин ажиллаж байна.

II. 2022.11.04 ний өдөр УБ хотноо зохион байгуулагдсан Монгол Улс Тогтвортой хөгжлийн 2030 Хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлээ НҮБ-ын Дээд түвшний улс төрийн чуулганд 2023 онд танилцуулах бэлтгэл ажлын уулзалтад сумын Засаг дарга биечлэн оролцлоо.

III. МХБХолбоо, “ХЭХТөв” ТББ-аас бэрхшээл тохиолдсон гишүүндээ дэмжлэг үзүүлдэг.Тухайлбал: Ургах наран бүлгийн дарга Н. Урьдынбишийн хашаа, аргал түлээ нь галд өртсөн тул “ХЭХТ” ТББ-аас 50000 төг, сумын 4 бүлгээс нийт 150000 төг бүгд 200000 (хоёр зуун мянган) төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

IV. Цахим болон танхимын сургалтуудад бүлгүүдийн төлөөлөл оролцсон баг тогтмол оролцож байна.

V. “ХЭХТөв” ТББ-аас зохион байгуулж буй судалгаанд тогтмол оролцож “Ардчиллын үнэлгээ сорилт ба иргэний нийгмийн оролцоо “судалгаанд 23 хүн оролцлоо. ЦААШИД авах арга хэмжээ: 2023 оны Төрийн тахилгат Алтан овооны 110 жилийн ой тохиохтой холбогдуулан зохих арга хэмжээг авч ажиллана.

СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМЫН МӨНГӨН ХУРИМТЛАЛЫН БҮЛГҮҮДИЙН ХОЛБОО