III. ХАМТ ОЛОНД СУУРИЛСАН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР /2005/

Энэ хөтөлбөр нь 2005 оноос хойш хэрэгжүүлсэн.

ЗОРИЛГО:  Иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулах, бүлэг хамт олны оролцоотойгоор ядуурлаас гаргах зорилготой. Тэдний эдийн засаг, нийгэм, соёлын эрх (ЭЗНСЭ)-ийг хамгаалах, ТХЗ, зорилтыг  хэрэгжүүлэхэд хяналт,үнэлгээ,  мониторинг  хийх чадавхыг дээшлүүлж  орон нутгийн хөгжилд оролцох замаар амьжиргааг сайжруулна. 

Зорилтууд:  

  • Орон нутаг дахь Мөнгөн хуримтлалын бүлгүүд, олбоод , Хамт олны хөгжлийн сан (ХОХС)-г  чадавхжуулах, хүрээг тэлэх
  • Иргэдийн оролцоог дэмжин ЭЗНСЭ, хөгжих эрхийг хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэх, санхүүжилт босгох, хамтын бизнес эрхлэхэд дэмжих
  • Ядуурлыг буруулах, орон нутгийг хөгжүүлэхэд бүх талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих, бэхжүүлэх
  • Ахмад настны эрхийг хамгаалах