Улаанбаатар хот дахь Хүний Эрх Хөгжил төвийн харьяа Дорнод Баяндун сумын МХБХолбооны 2017 оны 11.19 аас 2021 он хүртэлх үйл ажиллагааны ажлын тайлан.

Хүний эрх хөгжил төвийн харъяа Дорнод аймгийн Баяндун сумын Мөнгөн хуримтлалын бүлгүүдийн холбооны танилцуулга

2017 оны 11 сарын 19-ны өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр Мөнгөн хуримтлалын бүлгүүдийн холбоо (МХБХ) байгуулагдаж МХБХ-ны даргаар Я.Мөнхзул, ХОХСангийн зохицуулагч Л.Доржмаа, нягтлан, нярав Б. Алимаа, хяналтын зөвлөл А.Баярцогт, орон байрны зөвлөлийн даргаар Ц.Сэндэр, сургалт мэдээллийн зөвлөл Д. Нацагдорж, эрүүл мэндийн зөвлөлийн даргаар Д.Нарантуяа нар сонгогдлоо.  ХБХ нь 5 бүлэг 62 гишүүнтэй. Өндөр настан 25, өрх толгойлсон эмэгтэй 12, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 5, хөдөлмөрийн насны 22 иргэн байдаг. Гишүүд нь өөрсдийн хүсэл зорилгоор нэгдэн, “Хэнийг ч орхихгүй хамтдаа хөгжье” уриатай, хөдөлмөрөө хоршин бүлэг болон ажиллаж байна.

МХБХ-оос санаачлан Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр “Ахмадын эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах эрх ” сэдэвт уулзалтыг МХБХ, ЭМТөв, АШУЗХороо хамтран амжилттай зохион байгууллаа. Мөн ЭМТөвдөө МХБ-үүд улавч, онцгой гишүүд Я.Мөнхзул, Л.Доржмаа, Д.Пагма, Д.Жиндэгмаа, Б.Цэцэг нар 20ш цагаан углааш бэлэглэв.

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтаж Баяндун сумын УБ хот дахь Хүний эрх хөгжил төвийн харьяа МХБХ нь Баяндун сумын ЗДТГ, ЭМТөв, Ахмадын хороо, Улаан загалмайн анхан шатны хороо, Хүний эрх хөгжил төвтэй (ХЭХТ) хамтран ‘’Ахмадын эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах’’сэдэвт уулзалт 4 сарын 6-нд соёлын төвд зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны нээлтийг МХБХ-ны удирдах зөвлөл ЗДТГ-ын орлогч дарга Б.Бат–эрдэнэ, МХБХ-ны дарга Я. Мөнхзул, ХОХСангийн дарга Л. Доржмаа нар нээж мөн холбооны бүтэц зохион байгуулалт, хийсэн ажлын тайланг илтгэв. ХЭХТ, Help age интернешнл байгууллагын танилцуулга сумын нийгмийн ажилтан Г. Чулуунцэцэг , Ахмад настнуудын эрүүл мэндийн асуудлын талаар ЭМТ-ийн дарга Б. Сэргэлэнбаатар Ахмадын эрх сэдвээр ахмад настан Ц. Долгормаа, Ахмад настны хуулийн тухай “Угтам” бүлгийн гишүүн Г. Наранжаргал нар илтгэл тавьж мэдээлэл хийлээ. Сумын МХБ-үүд ахмадууд амьдралд тулгамдаж буй суудлаар тоглолт, урлагийн номер үзүүлж хийсэн ажлаа тайлагнаж, ярилцлага зохион байгуулахаас гадна цэнгүүн зохион байгуулав.

Баяндун сумын МХБХ нь “Better World” Олон улсын байгууллагын Баяндун сум дахь бие төлөөлөгч М.Мөнхзоригтой хамтарч ажиллахаар болов. Ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд сумын “Ногоочид” –ын холбоотой хамтарч гүний худаг гаргуулах хүсэлт явуулснаар нь “Better World” Олон улсын байгууллага иргэдийн хүсэлтийг хүлээн авч 5000000 төгрөгийн төсөл хэрэгжүүлж үнэ төлбөргүй гүний худаг гаргаж өгөв.

Улаанбаатар хот дахь Хүний Эрх Хөгжил төвийн харьяа Дорнод Баяндун сумын МХБХолбооны 2017 оны 11.19 аас 2021 он хүртэлх үйл ажиллагааны ажлын тайлан.