• chrd@mongolnet.mn
  • +976 11-319037

I. ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАЛ, НӨЛӨӨЛЛИЙН ХӨТӨЛБӨР

Хүний  эрхийн хамгааллын хөтөлбөр /2000 онд байгуулагдсан/, Хүний эрхийн нөлөөллийн хөтөлбөр /2004 онд байгуулагдсан/-ийг 2019 онд нэгтгэн хэрэгжүүлж байна.

ЗОРИЛГО: Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлаар нийтийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах. Орон нутагт ажилладаг хүний эрх хамгаалагчдыг дэмжих, чадавхжуулах. Үндэсний болон олон улсын бүтэц механизмыг хэрэглэн хүний эрхийн зөрчлийг буруулах.

Зорилтууд:

  • Байгаль орчин хамгаалах эрх зүйн орчныг Архусын Конвенцод нийцүүлэн сайжруулах, уг конвенцод нэгдэхэд нөлөөлөх
  • Хүний эрхийг хамгаалах, хөгжих эрхийг хангах арга хэрэгслүүдийг хэрэглэх, талуудын мэдлэг чадавхыг дээшлүүлэх
  • Хөгжлийн чиглэлд стратегийн өмгөөлөл хийх, бүх талуудын оролцоог тэгш хангах
  • Хүний эрхийн үндэсний бүтэц, механизмыг бэхжүүлэх, олон улсын гэрээ конвенцыг үр дүнтэй хэрэглэх, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, орон нутгийн иргэдийг оролцуулах
  • Хүний эрхийн хамгаалагчдын эрхийг хамгаалах, иргэний нийгмийн үр нөлөөг дээшлүүлэх