• chrd@mongolnet.mn
  • +976 11-319037

Хүний эрхийн хамгаалагчдын Үндэсний 4-р зөвлөгөөн: “Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь”

Улаанбаатар хот, 2018 оны 11-р сарын 12-15

Нөхцөл байдал

Монгол улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжиж олон намын системийг байгуулснаас хойшхи өнгөрсөн хугацаанд сонгуулийг амжилттай зохион байгуулж, олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрүүдийг баталсан хэдий ч санаа зовоосон асуудлууд байсан хэвээр байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр голлох улс төрийн намууд үндсэрхэг үзлийг хүчтэй гаргаж ирсэн. Улс төрийн сонголтондоо сэтгэл хангалуун биш, үзэл баримтлалд суурилсан улс төрийн намгүй учир Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах үеэр Монголын олон иргэд саналын хоосон хуудас өгсөн. Түдгэлзсэн сонгогчдын тоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд огцом нэмэгдсэн бөгөөд 2000 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын ирц 82,43% байсан бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 60,67%-тай болж буурчээ. Энэхүү огцом бууралт нь улс төрийн намууд ард иргэдтэй харилцдаггүй, холбоо хамааралгүй болсноос үүдсэн байх магадлалтай.

4-р зөвлөгөөний зорилтууд:

1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах үндсэн суурь эрхийг хязгаарлаж буй эрхзүйн өөрчлөлтүүд дээр өгсөн зөвлөмжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх (тухайлбал, зөрчлийн хууль, гүтгэлгийн хууль гэх мэт)

2. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хуулийн төсөл, гүтгэлгийн эсрэг хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтөөр нөлөөлийн стратеги боловсруулах

3. Хүний эрх хамгаалагчдын үндэсний сүлжээг бэхжүүлэх иргэний нийгмийн байгууллагууд болон хүний эрхийн хамгаалагчдын хөрөнгө, нөөц дайчлах мэдлэг, туршлага, ур чадварыг сайжруулах

4. Бусад улс орны иргэний нийгмийн байгууллагууд Бизнес ба Хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болохын тулд хэрхэн ажилладаг туршлагаас хуваалцах

Хүлээгдэж буй гол үр дүн:

  1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх, хүний эрхийг хамгаалагчид болон бизнес, хүний эрхтэй холбоотой гаргасан зөвлөмжүүдийг эргэн хянаж сайжруулсан байх
  2. Гүтгэлгийн хуулийг судалж үнэлэх, зөвлөмж гаргах, нэмэлт өөрчлөлтийн санал боловсруулах
  3. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хуулийн төслийг судлах, үнэлэх болон хуулийг батлахтай холбоотой нөлөөллийн стратеги боловсруулах
  4. Хүний эрхийг хамгаалагчдын үндэсний сүлжээнд зориулан нөөц боломжийг дайчлах үйл ажиллагааны төлөвлөгөө (2019-2020)
  5. Монгол улс дахь хүний эрхийг хамгаалагчдын үндэсний сүлжээг бэхжүүлэх төслийн санал

Оролцогчид:

  • Үзэл бодлоо илэрхийлэх эрх, гүтгэлгийн хууль, хүний эрхийн хамгаалагчдын хуулийн шинжилгээ, нөөц боломжийг дайчлах чиглэлээр мэргэшсэн шинжээчид
  • ФОРУМ-АЗИ-ийн Зүүн Ази-АСЕАН, Хүний эрхийг хамгаалагчид болон Шинэ санаачлагуудын хөтөлбөрийн ажилтнууд
  • Зөвлөлдөх уулзалтанд залуучууд, ахмад настнууд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож залуучууд болон ахмтад настнуудад тулгарч буй асуудлыг ярилцаж өөрсдийн үзэл бодлоо хуваалцана (Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болох 50 хүнийг урьж оролцуулна)

Зөвлөгөөний өмнө хийх бэлтгэл ажил

  1. Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төслийн үнэлгээ шинжилгээ
  2. Улс төрийн намуудад өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийн талаарх шинэчилсэн мэдээлэл, судалгаа  
  3. Өмнөх зөвлөлдөх уулзалт-хэлэлцүүлгээс (2015-2017) гаргасан ажлын төлөвлөгөө, зөвлөмжүүдээр боловсруулсан хүний эрхийг хамгаалагчдын үндэсний сүлжээний төслийн санал
  4. Нөөц бололцоог дайчлан ашиглах зөвлөгөөнүүд/баримт бичгүүд
  5. Хүний эрхийг хамгаалагчдын сүлжээний үндэсний төслийг дэмжих элчин сайдын яамдууд болон боломжит доноруудын талаарх судалгаа
  6. НҮБ-ийн Хүний эрхийг хамгаалагчдын тунхаглалыг орчуулан түгээх зорилгоор хэвлүүлэх
Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, эрхээ хамгаалуулах конвенц буюу аархусын конвенц
Хүний эрхийн хамгаалагчдын Үндэсний 4-р зөвлөгөөн: