• chrd@mongolnet.mn
  • +976 11-319037

Хүний эрх хөгжил төв

Хүний Эрх Хөгжил Төв (ХЭХТ) нь 1998 онд байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд Монгол Улсад хүний эрхийг хангах, хамгаалах, нийгмийн шударга ёсыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг, нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, нам бус байгууллага юм. 

Хүний Эрх Хөгжил Төв

Алсын хараа

Хүн бүрийн оролцох, хөгжих эрхийг хамгаалж, хангах хөгжингүй Монгол Улс.

Эрхэм зорилго

Хүн бүрийн оролцох эрхийг хамгаалах, хөгжилд талуудын тэгш оролцоог хангахад хувь нэмрээ оруулах.

ХЭХТ-ийн үзэл баримтлал

Бид хүний эрхийг хангах замаар ядуурлыг арилгах, байгаль орчны тэнцвэрийг хамгаалах, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэдэг. Үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, үнэлэхэд иргэдийн оролцоог хангах нь хүн бүр хөгжлийн үр дүнг шударга хүртэх цорын ганц арга зам мөн.

ХЭХТ-ийн бүтэц, зохион байгуулалт

ХЭХТ нь УЗ, ГЗ, хөтөлбөрийн менежер, хөтөлбөрийн ажилтан, туслах ажилтан, санхүүгийн ажилтан, гэрээт болон сайн дурын ажилтнууд (судлаачид, хуульчид, залуучууд), харьяа орон нутгийн Холбоод, холбоодын дэргэдэх Хамт олны хөгжлийн сан, Иргэдийн бүлгүүд, бүлгийн гишүүдээр дамжин үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.

Хамтрагчид

ХЭХТ нь Хүний эрхийн форум, МОНФЕМНЕТ, Төлсөн авснаа нийтэл (ТАН) Эвсэл, “Бүх нийт боловсролын төлөө” Үндэсний эвсэл, “Хүнсний тусгаар тогтнолын төлөө” Эвсэл, “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөө” ИНБ-ын Эвсэл зэрэг үндэсний болон “ФОРУМ-АЗИ”, Ази номхон далайн судалгааны сүлжээ, Ази номхон далайн эмэгтэйчүүдийн хууль ба хөгжилд форум, Азийн ардчиллын сүлжээ, Азийн хөгжлийн эвсэл, Хөгжлийн үр нөлөөний төлөөх иргэний нийгмийн түншлэл, Азийн үндэсний хүний эрхийн байгууллагуудыг хянах ТББ-ын сүлжээ зэрэг Ази тивийн болон дэлхийн иргэний нийгмийн  олон эвсэл, сүлжээнд нэгдэн хамтарч ажилладаг.

2023-2025 ОНЫ СТРАТЕГИ ЗОРИЛГО:

Орон нутгийн иргэдийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцох, тогтвортой хөгжлийн зорилго , зорилтуудыг хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсвийг хянах, үнэлэх, хариуцлага тооцох хамтын чадавхыг бэхжүүлэх замаар оролцооны эрхийг хөгжүүлнэ. Хүний эрх, хөгжил, байгаль орчны асуудлаар хэлэлцэх,  төлөвлөх, хэрэгжүүлэх бүтэц механизмыг хянах, үнэлэх, сайжруулахад орон нутгийн иргэдийн зохион байгуулалттай оролцоог дэмжинэ. Энэхүү стратеги зорилгыг үндсэн гурван хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.  

Энэхүү стратеги зорилгыг үндсэн гурван хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Хүний эрхийн хамгаалал, нөлөөллийн хөтөлбөр
  2. Хариуцлагатай хөгжлийг бэхжүүлэх хөтөлбөр
  3. Хамт олонд суурилсан хөгжлийн хөтөлбөр