• chrd@mongolnet.mn
  • +976 11-319037

Үндэсний хэлэлцүүлэг

“Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн үнэлгээ” Үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2023 онд, Монгол улс Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн тайлагналт болох Үндэсний Сайн дурын илтгэлийн Монгол улс 2 дахиа танилцуулах гэж байгаа билээ. Энэ хүрээнд “ТХЗ ба ИНБ” Сүлжээнээс ч мөн 2 дахь удаагийн Иргэний нийгмийн илтгэлийг боловсруулж, танилцуулах хүрээнд энэхүү хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. ТХЗ тус бүрээс ахиц, ухралтууд болон өөрчлөлт гараагүй зэргийг оноогоор үнэлснээ танилцуулж, үндэсний болон орон нутгийн олон талт төлөөллүүдийг хамарсан хэлэлцүүлгийг өрнүүлж чадлаа. Бид УИХ-ын ТХЗ-ын Дэд Хороо, ТХ-ийн олон талт зөвлөлийн гишүүд, ЗГХЭГ, төрийн яамд, агентлагууд, Үндэсний статистикийн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн үндэсний хороо, орон нутгийн захиргаа, иргэдийн төлөөлөгчдийн хурал, олон улсын хөгжлийн байгууллагууд, улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, сэтгүүлчид, иргэдийн бүлгийн төлөөлөл 80 орчим хүмүүсийг урьж оролцуулсан бөгөөд Яамдын төлөөллүүд идэвхтэй оролцож, санал шүүмжлэлээ ч харамгүй хуваалцсанаар цаашдын хамтралын сууриуд тавигдлаа.