• chrd@mongolnet.mn
  • +976 11-319037

Хэнтий аймгийн Мөнгөн хуримтлалын бүлгүүдийн холбооны 2017 оны 8-р сараас 2018 оны 7-р сард хэрэгжүүлсэн ажлын тайлан

Хэнтий аймгийн Мөнгөн хуримтлалын бүлгүүд энэ жилийн Олон улсын хүний эрхийн өдрийн арга хэмжээг Хэнтий аймгийн Иргэний Нийгмийн байгууллагын сүлжээ, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ТХ-зорилт 8-ын Эдийн засгийн өсөлт баталгаат ажлын байрыг бий болгох гэж заасны дагуу “Баталгаат ажлын байрыг бий болгоё” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээний хүрээнд 2017 оны 12-р сарын 1-6 өдрүүдэд Хэнтий аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 54 аж ахуйн нэгжүүдээр ИНБ-ын 18 байгууллага 6 багт хуваагдан ажил олгогч, ажилтан нартай уулзаж хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг эсэх талаар судалгаа авч, зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг танилцууллаа.2017 оны 12-р сарын 8 –ны өдөр Хэнтий аймгийн иргэний танхимд ажил олгогч, ажилтан, бүлгийн гишүүд, иргэдэд хөдөлмөрийн гэрээ гэж юу байдаг, гэрээ байгуулсны ач холбогдлыг танилцуулсан болно. Уг арга хэмжээнд Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн улсын байцаагч Тогтох, Э.Эрдэнэцэцэг нар оролцон мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгч, асуусан асуултад хариулсан нь үр дүнтэй боллоо. Мөн Өндөрхаан ТВ, Хэнтий ТВ, Хэнтий мэдээ сониныг урьж үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан болно. Хэнтий мэдээ сонинд 4\1 хэмжээтэй мэдээлэл нийтлүүлэн олонд түгээсэн болно. 

Хэнтий аймгийн Мөнгөн хуримтлалын бүлгүүдийн холбооны 2017 оны 8-р сараас 2018 оны 7-р сард хэрэгжүүлсэн ажлын тайлан
Хэнтий аймгийн МХБХ-ны 2013-2020 онуудад хийсэн ажлын товч тайлан