Бидний амжилт- 20 жилд
Center for Human Rights Development Хүн бүрийн оролцох, хөгжих эрхийг хангасан хөгжингүй Монгол Улс байгуулах мөрөөдлөөр Хүмүүний эрхээр хөгжил рүү! уриатай 2015-2018 оны стратегиа хэрэгжүүлж 20 жилийн ойг угтаж байна. Энэ стратеги нь хүний эрхийг хангах замаар ядуурлыг бууруулах, байгаль орчны тэнцвэрийг хамгаалах, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэсэн итгэл, үнэмшил дээр суурилсан. Стратегийн зорилтыг орон нутгийн иргэдийн шийдвэр гаргахад оролцох, хэрэгжилтийг хянах, үнэлэх, хариуцлага тооцох хамтын чадавхыг хөгжүүлэх; хүний эрх, хөгжил, байгаль орчны асуудлаар орон нутгийн захиргаатай хамтарч ажиллах зохион байгуулалттай үйл ажиллагааг дэмжих гэж тодорхойлон Хүний эрхийн хамгааллын хөтөлбөр, Хүний эрхийн нөлөөллийн хөтөлбөр, Хамт олонд суурилсан хөгжлийн хөтөлбөр гэсэн гурван хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүллээ.
Хүний эрхийн хамгааллын хөтөлбөр
- Хүний эрхийн үндэсний бүтэц механизмыг бэхжүүлэхэд дэмжих зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын хараат бус үйл ажиллагаа, санхүүжилтийг Парисын зарчимд нийцүүлэн жил бүр хийдэг үнэлгээг үргэлжлүүлэн хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлсэн.
- НҮБ-ын Хүний эрхийн хороо, Эдийн засаг нийгэм соёлын эрхийн хороо, Хүний эрхийн зөвлөлийн Тогтмол түгээмэл хэлэлцүүлэгт зориулж хүний эрхийг хамгаалах үндэсний бүтэц механизм, эрх зүйн орчин, ядуурал, хүнсний эрх, байгаль орчны хэргийг шүүхээр шийдвэрлэж байгаа асуудал зэргээр дангаар болон бусад байгууллагуудтай хамтран илтгэл бичиж, хэрэгжилтийг хянаж байна.
- Хүний эрх хамгаалагчдын Үндэсний зөвлөгөөнийг 2015 оноос эхлэн жил бүр зохион байгуулж, 4 удаагийн зөвлөгөөнд Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 200 орчим хүний эрх хамгаалагчдыг оролцуулан үйл ажиллагааны нэгдсэн стратегитай болох, харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг ажлыг хийж байна.
- Ахмад настны хүний эрхийн хэрэгжилтээр үнэлгээ хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах, ахмад настны хүний эрхийн конвенцын агуулга боловсруулах НҮБ-ын Нээлттэй ажлын хэсгийн хуралдаанд оролцох, үндэсний бодлого боловсруулахад ахмад настны эрхийн хэрэгжилтийг сайжруулахад чиглүүлэх зорилготой оролцож байна.
Хүний эрхийн нөлөөллийн хөтөлбөр
- Хүний эрхийн олон улсын өдрийг иргэд мэддэг болох, тэмдэглэдэг болох, асуудлаа ярьдаг болох уламжлалыг тогтоох зорилготой Хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэх санаачлаг гарган хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, орон нутагт байгаа ХЭХТ-ийн харьяа Мөнгөн хуримтлалын бүлгүүдийн холбоодтой хамтарч ажиллаж байна. Нээлттэй цуглааныг 2015 оноос эхлэн “Хүний эрх хамгаалагчдыг хамгаалъя”, “Оролцооны эрхийг баталгаажуулъя”, “Хүний эрхийн асуудлыг Тогтвортой хөгжлийн зорилгуудад” “Хүний эрхийн ТББ-дын нээлттэй өдөрлөг” зэрэг сэдвээр зохион байгуулав. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байна. 2016 оноос эхлэн Өвөрхангай, Хэнтий, Дорнод аймгийн төв, Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга сумдад зохион байгуулж байна.
- Монгол улсыг хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлоготой болгох, хүний эрхийн тулгамдсан асуудлуудад төрийн бодлогыг чиглүүлэх, хүний эрхэд суурилсан бодлого боловсруулах улс төрийн намуудын чадавх бий болгох зорилгоор 2016 оноос эхлэн жил бүр улс төрийн намуудтай уулзалт зохион байгуулж хүний эрхийн тулгамдсан асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ уулзалтуудад хүний эрхийн форумын гишүүд, орон нутгийн хүний эрх хамгаалагчдыг оролцуулж байна.
- Орон нутгийн иргэдийг тулгамдсан асуудлаа хуулийн хүрээнд тайван замаар өргөн хүрээний оролцоотойгоор шийдүүлдэг болох чадавх бий болгох, жишиг тогтооход анхаарч ажиллаж байна. Үүний жишээ нь Дорнод аймгийн 11 сумын 3000 гаруй иргэдийн оролцоотойгоор 13 нэр бүхий экологийн үнэ цэнтэй газрыг улсын тусгай хамгаалалтад авхуулах аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гаргуулах нөлөөллийн ажлыг зохион байгуулж, 6 сумын 9 нэр бүхий газрыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргуулсан.
- Газар нутгийг тусгай хамгаалалтад авах, байгалийн нөөцийн менежментийг зохион байгуулахад иргэдийн оролцоог хангах чадавх бэхжүүлэх хүний эрх, эрх зүйн сургалтууд хийж нийт 6 аймгийн 67 сумын 2700 малчдыг хамруулсан.
- Дорнод аймгийн Дашбалбар сум, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байгаль орчны шударга ёс болон уурхайн компани, орон нутгийн захиргааны хооронд байгуулсан хамтын гэрээний хэрэгжилтийг хянах орон нутгийн иргэдийн мэдлэг мэдээллийг сайжруулах, чадавх бэхжүүлэх сургалт, судалгааг орон нутгийн иргэдийн оролцоотой хийсэн.
- Гадаадын зээл тусламж болон иргэний нийгмийн байгууллагын хөгжлийн үр нөлөөг сайжруулах Хөгжлийн хамтын ажиллагааны дэлхийн түншлэлийн хүрээнд хийдэг хоёр дох удаагийн мониторингд оролцон иргэний нийгмийн оролцооны орчин, түүнийг төрийн болон олон улсын хөгжлийн байгууллагууд хэрхэн институтчилсэн байдал зэргээр мэдээлэл цуглуулах, үнэлэх, хэлэлцүүлэг хийх зэрэг ажил хийж байна.
Community based development program
- Тус хөтөлбөр нь ХЭХТ-ийн үйл ажиллагааг хөрсөнд буулгаж үр шимийг хүмүүст хүртээдэг хөтөлбөр. Хөтөлбөрийн зорилго нь орлого багатай иргэдийг нэгтгэн тэдний эдийн засаг нийгэм соёлын эрхийг иргэний улс төрийн эрхийн хүрээнд хамгаалах, хэрэгжүүлэх, нэхэмжлэх хамтын хүч бий болгох, орон нутгийн хөгжилд оролцох, хөгжлийн үр шимийг хүртэх чадавх бий болгох, хамтын ажиллагааг үүсгэх, бэхжүүлэх зорилготой.
- Хөтөлбөр хүрээгээ улам тэлж байна. Нийт 6 аймгийн 10 суманд үйл ажиллагаа явуулж байна. Хөтөлбөрт 880 гишүүд 64 бүлэг, 8 холбоонд нэгдэн ажиллаж байна. Хамтын үйл ажиллагаа, хүчийг бэхжүүлэхэд анхаарч түрүүчээсээ 13-14 дэх жилдээ хамтаараа ажиллаж байна.
- Энэ хөтөлбөрийн үр дүнд давхардсан тоогоор 8560 гаруй өрх, 15458 иргэдийн орон байр, амьдрах орчин сайжирсан. 60 гаруй өрх орон байраа сайжруулах буцалтгүй тусламж авсан.
- Мөнгөн хуримтлалын бүлгийн гишүүд, ахлагчид, Хамт олны хөгжлийн сангийн зохицуулагчид, МХБХ-дын дарга нарт орон нутагт нь болон Улаанбаатарт олон тооны сургалт, семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх зэргээр чадавх бэхжүүлэх ажлыг тогтмол хийж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт 38 гишүүдийг олон улсад болдог сургалт, семинар, туршлага солилцох уулзалтуудад оролцуулсан.
- Оролцооны эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой шинээр гарч байгаа хууль, эрх зүйн акт, бодлого, хөтөлбөртэй тогтмол танилцуулах, хэрэглэх чадавх бий болгох зорилготой сургалтуудыг хийж байна.
- Жил болгон Туршлага солилцох чуулган зохион байгуулдаг. 2018 онд 12 дох удаагийн чуулган болсон. Чуулганд жил бүр 200 орчим гишүүд оролцдог. Чуулганы зардлыг 100% өөрсдөө санхүүжүүлдэг. Зарим холбоод 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж орон нутгийн захиргааны дэмжлэг авах, хамтарч ажиллах талаар баялаг туршлага хуримтлуулж байна.
- Бүлгийн гишүүд ихэд чадавхжиж орон нутгийн сонгуульд оролцож эхэлсэн. 2016 оны сонгуулиар багийн ИНХ-ын дарга 3, ИНХ-ын хурлын тэргүүлэгч, сумын ИТХ-ын гишүүнээр 7 хүн сонгогдож, баг, сумын ахмадын зөвлөлийн даргын сонгуульт ажлыг 4 хүн хашиж байна.
- Хуримтлалтай болж санхүүгийн үйлчилгээг өөрсдөдөө хүргэж байна.
- ТХЗ 2030, ТХҮБ 2030-ыг орон нутагт хүргэх, орон утгын иргэдийн мэдээллийг сайжруулах, хэрэгжилтэд оролцох, хамтарч ажиллах чадавхыг бий болгох сургалтыг МХБХ-дын гишүүдэд зохион байгуулж, Дорнод аймгийн Чойбалсан, Баяндун сум, Хэнтийн аймгийн Хэрлэн сумдад ТХЗ-1, ТХЗ-8 –ын зорилтуудыг үнэлэх ажил хийх багийг МХБХ-дын дарга нарын удирдлага доор байгуулан хэрэгжүүлж байна.
- МХБХ-д орон нутагт хүний эрхийн өдрийг зохион байгуулах, нутаг усаа хамгаалалтад авах, хүний эрх, ахмадын эрхийн хэрэгжилтээр судалгаа авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг компанит ажлуудыг зохион байгуулж байна.
Цаашдын стратеги боловсруулахад:
1. Хүний эрхийг хамгаалах үндэсний механизмыг бэхжүүлэх
2. Хүний эрхийн олон улсын механизмыг үр дүнтэй ашиглаж хүний эрхийн тулгамдсан асуудлыг гаргаж тавих, төрийн бодлого, хөтөлбөрт оруулах
3. Хүний эрх хамгаалагчийг хамгаалах, үндэсний сүлжээг бэхжүүлэх
4. Ахмад настны хүний эрхийг хамгаалах
5. Олон нийтийн хүний эрхийн мэдлэг, мэдээллийг сайжруулах
6. Хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах
7. ТХЗ-дыг хүний эрхийн тулгамдсан асуудлуудтай холбох, хөгжлийн бодлогыг хүний эрхийн зарчмаар боловсруулж, хэрэгжүүлэх чадавх бий болгох
8. Хүний эрхийн боловсролыг институтчилэх.
9. Энэ бүх үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийг татан оролцуулах, тэднээр хэрэгжүүлэх, олон талын эрх тэгш, үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэх
10. МХБ, Холбоодыг тэлэх, шинэ сум, аймгуудыг хамруулах, зохион байгуулалтыг бэхжүүлэх, үйл ажиллагааны үр нөлөөг улам сайжруулах
