• chrd@mongolnet.mn
  • +976 11-319037

Монгол Улс Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлээ НҮБ-ын Дээд түвшний улс төрийн чуулганд 2023 онд танилцуулах гэж байна.

Үүнийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) ба Иргэний нийгмийн байгууллага (ИНБ)” Сүлжээний гишүүд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг үнэлэх, улмаар Иргэний нийгмийн хоёрдугаар нэгдсэн илтгэлээ боловсруулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ТХЗ-ын хэрэгжилтийг оноогоор үнэлэн дүнг бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч төрийн албан хаагчид, иргэний нийгэм, орон нутгийн болон олон улсын байгууллагууд, иргэдийн төлөөллөөр хоёр удаа хэлэлцүүлсэн билээ.

Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “ТХЗ ба ИНБ” сүлжээ, Хүний Эрх хөгжил төв хамтран “ТХЗ-ыг оноогоор үнэлэх олон талын оролцоотой уулзалтыг 2023 оны 1-р сарын 4-нд Пума зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Энэхүү уулзалтыг Эдийн засаг, хөгжлийн яамны ажлын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Стратегийн ахлагч Э. Должинсүрэн нар нээж үг хэллээ. Тус арга хэмжээнд төрийн яам, агентлаг, орон нутгийн захиргаа, иргэдийн төлөөлөгчдийн хурал, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллага, иргэд, судлаачдыг төлөөлсөн 80 гаруй хүмүүс уригдан оролцож, TХЗ-ын хэрэгжилтийг оноогоор үнэллээ.

Add a Comment

Your email address will not be published.