• chrd@mongolnet.mn
  • +976 11-319037

Үндэсний хэлэлцүүлэгт урьж байна.

Монгол Улс Даян дэлхийд тогтвортой хөгжил (ТХ)-ийг хэрэгжүүлэх 2030 Хөтөлбөрт гарын үсэг зурсан эхний орнуудын нэг бөгөөд 2019 онд ТХЗ-ын хэрэгжилтээр анхны үндэсний сайн дурын илтгэл (ҮСДИ)-ээ НҮБ-ын Дээд түвшний Улс төрийн Чуулганд танилцуулсан. Улмаар 2023 онд хоёр дох ҮСДИ-ээ

танилцуулах гэж байна.

Хоёр дох ҮСДИ-ийг боловсруулах ажлыг угтан “ТХЗ ба ИНБ” 1 Сүлжээний гишүүн байгууллагууд ТХЗ-ын хэрэгжилтээр хоёр дахь удаагийн нэгдсэн илтгэл боловсруулах ажлаа эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд ТХЗ-ын хэрэгжилтийг оноогоор үнэлдэг A4SD (Action for Sustainable Development) олон улсын иргэний нийгмийн байгууллагын боловсруулсан арга зүйгээр ТХ-ийн 16 2 зорилго тус бүрийн хэрэгжилтийг оноогоор үнэлээд байна.

A4SD байгууллагаас боловсруулсан арга зүйн дагуу ТХЗ бүрийг холбогдох үндэсний стратеги төлөвлөгөө, төсөв; төрийн бодлого, зохицуулалт; институцийн дэмжлэг; үндэсний түвшин дэх хэрэгжилт; орон нутаг дахь хэрэгжилт; хяналт, үнэлгээ,

тайлагналт; илт тод байдал ба хариуцлага; олон нийтийн мэдлэг, чадавхи; олон талын түншлэл; иргэний нийгмийн оролцоо гэсэн10 зангилаа асуудлын хүрээнд “-5”-аас “5” хүртэлх онооноос сонгож үнэлсэн.

Оноогоор үнэлэхдээ ТХЗ тус бүрийн хэрэгжилтийг дээр дурдсан 10 асуудлын хүрээнд ахиц дэвшил гарсан бол “1”-ээс “5” хүртэл, ухралт гарсан бол “-1”-ээс “-5” хүртэл оноо, хэрэв ямар нэг өөрчлөлтгүй бол “0” оноогоор үнэлсэн болно.

Сүлжээний гишүүн 14 байгууллагын төлөөлөл бүхий эксперт бүлгийн гишүүд ТХ-ийн 16 зорилгыг оноогоор үнэлсэн ба ТХЗ тус бүрээр үнэлсэн оноог тухайн зорилготой холбогдох асуудлаар ажилладаг 7-18 байгууллагаар хэлэлцүүлсэн. Өөрөөр

хэлбэл ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлсэн оноог наад зах нь хоёр удаагийн хэлэлцүүлгээр баталгаажуулсан болно.

ТХЗ-ын хэрэгжилтийн талаар ИНБ-ын хийсэн үнэлгээг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч улс төрийн болон төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөлд танилцуулах, нэмэлт мэдээлэл, тайлбар

авах зорилготой хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн зорилго:

1. ТХЗ-ын хэрэгжилтээр ИНБ-ын хийсэн үнэлгээг оролцогчдод танилцуулах, нэмэлт мэдээлэл авах;

2. ТХЗ-ын хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал, шийдлээр санал солилцох, нэгдсэн ойлголт бий болгох;

3. ТХЗ-ын хэрэгжилтээр ИНБ-ын нэгдсэн илтгэлийг боловсруулахад анхаарах асуудлыг тодорхойлох зэрэг болно.

Асууж лавлах утас: 325721; 319037; 99192857; 99178002; 99194455

Add a Comment

Your email address will not be published.