• chrd@mongolnet.mn
  • +976 11-319037

Хүндэт ТББ-ууд аа,

Алсын хараа 2050-д нийцүүлэн Монгол Улс Дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулж УИХ-д өргөн барих гэж байна. Энэхүү дунд хугацааны хөтөлбөр батлагдан гарснаар Монгол Улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 30 гаруй хөтөлбөр, тухайлбал, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр зэрэг хүчингүй болох юм байна. Мөн түүнчлэн энэ хөтөлбөрийн иргэний нийгэмтэй холбоотой зорилго, зорилтууд, үйл ажиллагаа нь ирэх 10 жил буюу 2030 он хүртэл төрөөс Иргэний нийгмийн талаар баримтлах бодлого, үзэл баримтлалыг орлох болж байна.

Иймд хүний эрх, ардчилал, засаглал, иргэний нийгмийн хөгжлийн чиглэлээр ажилладаг байгууллагууд уг Дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүд рүү анхаарч саналаа өгөх нь маш чухал юм. Иргэний нийгмийн консорциум (ИНК)-ын зүгээс явуулсан бодлогын нөлөөллийн ажлын үр дүнд иргэний нийгэм, хүний эрхийн байгууллагын төлөөллийг Засаглалын дэд хөтөлбөрийн Ажлын хэсэгт оруулсан боловч цаг хугацаа, зохион байгуулалтын хувьд үр дүнтэй ажиллах боломж олгоогдоогүй. Хэдий тийм ч ИНК-ын гишүүд өгөгдсөн маш хязгаарлагдмал цаг хугацаанд ажиллаж Засаглалын дэд хөтөлбөрт тусгах иргэний нийгмийн саналыг боловсруулаад байна.

Тиймээс Засаглалын дэд хөтөлбөрт тусгасан иргэний нийгмийн саналын төслийг хэлэлцэж санал авах уулзалт 2022 оны 7 сарын 4-ний 10:00-12:00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн өрөөнд болох тул ИНБ-уудыг өргөнөөр идэвхтэй оролцож санал бодлоо нэмэрлэнэ үү гэж урьж байна. Оролцох ТББ-ууд https://docs.google.com/…/1tCHNdlAVbdHKHBYXGBgkg4w…/edit бүртгүүлнэ үү.

7 сарын 4-нд хэлэлцэж эцэслэсэн Засаглалын хөтөлбөрт тусгах ИН-ийн саналыг ЭЗХЯ-ны сайдад албан ёсоор хүргүүлэх юм.

Засаглалын дэд хөтөлбөрт тусгах иргэний нийгмийн саналын төсөл болон

Хэлэлцүүлгийн хөтөлбөрийг хавсралтаар.

Хүндэтгэсэн,

Г.Ундрал, ДЕМO

Add a Comment

Your email address will not be published.