III. ХАМТ ОЛОНД СУУРИЛСАН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР /2005/
Энэ хөтөлбөр нь 2005 оноос хойш хэрэгжүүлсэн.
ЗОРИЛГО: Иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулах, бүлэг хамт олны оролцоотойгоор ядуурлаас гаргах зорилготой. Тэдний эдийн засаг, нийгэм, соёлын эрх (ЭЗНСЭ)-ийг хамгаалах, ТХЗ, зорилтыг хэрэгжүүлэхэд хяналт,үнэлгээ, мониторинг хийх чадавхыг дээшлүүлж орон нутгийн хөгжилд оролцох замаар амьжиргааг сайжруулна.
Зорилтууд:
- Орон нутаг дахь Мөнгөн хуримтлалын бүлгүүд, олбоод , Хамт олны хөгжлийн сан (ХОХС)-г чадавхжуулах, хүрээг тэлэх
- Иргэдийн оролцоог дэмжин ЭЗНСЭ, хөгжих эрхийг хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэх, санхүүжилт босгох, хамтын бизнес эрхлэхэд дэмжих
- Ядуурлыг буруулах, орон нутгийг хөгжүүлэхэд бүх талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих, бэхжүүлэх
- Ахмад настны эрхийг хамгаалах
