• chrd@mongolnet.mn
  • +976 11-319037

ХЭХТ-ийн харъяа Дархан-Уул аймгийн Зулзагын Хөгжил МХБ-ийн үйл ажиллагааны товч тайлан

Холбооны үйл ажиллагааны талаар

Дорнод аймаг дахь МХБХолбоо нь 9 бүлэг,74 гишүүнтэй Үүнээс : эрэгтэй 7, эмэгтэй 67, тэтгэврийн насны 61, ХБИ 4,өрхийн аж ахуй эрхэлдэг гишүүн 23, хувийн бизнестэй гишүүн 5, үр шим хүртэгч гэр бүлийн гишүүд 167 гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоо 2020-2021 онд холбоо болон зөвлөл, бүлгүүдээс хийсэн ажлын тайланг авч нэгтгэн дүгнээд тэргүүний бүлэг, зөвлөлүүдээ шалгаруулж шинэ жилийн баяраа тэмдэглэж шагнал урамшууллаа гардуулсан. Тэргүүний зөвлөл тодроогүй, тэргүүний сайн ажилласан бүлгээр Есөн-Эрдэнэ бүлэг шалгарч , шилжин явах цом өргөмжлөл гардан авсан. Бүлгүүд тэргүүний гишүүдээ шалгаруулан цагаан өвгөний бэлгээр урамшуулсан. Шинэ жилийн баярын үйл ажиллагааг Есөн-Эрдэнэ бүлэг холбоо хамтран зохион байгуулсан. Нийт 58 гишүүн хамрагдсан. Зарим бүлэг бүх гишүүддээ бэлэг бэлдэж гардуулсан. Шинэ он гармагц 1 сарын 10нд холбооны хурлаа хийж хуваарь гаргаж бүлгүүдийн хурлыг холбооны байранд хийлгэж 2022 оны ажлын төлөвлөгөөг гаргуулан хэвлэж өгснөөр бүх бүлэг жилийн ажлын төлөвлөгөөтэй болж , 2дахь хурлаараа холбооны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж баталсан.

Бүлгүүдийн үйл ажиллагааны талаар

З.Эрчулуун даргатай  оны шилдэг Есөн-Эрдэнэ бүлэг, бүлгийн үйл ажиллагаагаа сурталчлах “Халуун цайтай уулзалт” өдөрлөг холбооны нийт гишүүдийг хамруулан хийж  уламжлалт шагайн наадгай 4 төрөлт тэмцээнийг зохиосон.Бүлгийнхээ тэргүүний гишүүнд хадгалуулсан цомыг гишүүдийн гэр бүлээр аялуулж нэрэмжит ажил зохиож Эрчулууны гэр бүл 8 сорилго богино хугацааны тэмцээнийг бүлгийн гишүүдийнхээ дунд зохиосныхоо шагналыг гардуулж, дараагийн гишүүндээ цомоо шилжүүлэх ажлыг энэ үеэр хийв. Эдний бүлэг хуримтлалаа сайн өсгөж зээл тогтмол гаргаж ажилласны дүнд Эрчулуун, Бадамсэд нар энэ жил бүлгээсээ зээл авч байраа засварласан байна. Мөн цар тахалтай байсан2021 онд гишүүдийнхээ эрүүл мэнд, дархлаагаа сайжруулахад нь зориулж бүлгийн хуримтлалаасаа тус бүр 500,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Гишүүдийн оролцоо манлайлал чадавхижилт

Холбоо болон бүлэг зөвлөлүүдээс зохион байгуулсан ажлуудад гишүүд маш идэвхтэй оролцож байгаа.Арвижих бүлгийн гишүүн Бүрэнжаргал,Оюун нар өрхийн аж ахуйгаа эрхлэхийн зэрэгцээ энэ онд Тэнгэрлэг нэр бүлээр шалгарсан. Мөн Цэцэгмандал Зоригт нар багын иргэд дундаас Тэнгэрлэг гэрээ бүлээр шалгарснаар манай холбоо 2 Тэнгэрлэг гэр бүлтэй болж бид их баяртай байгаа.

Дүгнэлт, тулгамдаж байгаа асуудал

Бүлгүүдийн үйл ажиллагааны хувьд Чогжмоо даргатай Ургах наран бүлэг янз бүрийн шалтаг шалтгааны улмаас гишүүд нь цөөрч үйл ажиллагаа нь  зогсонги байдалтай байгааг тооцохгүй бол бусад бүлгүүд хэвийн тогтмол ажиллаж байна. Холбооны байрандаа сард 180,000 төгрөгийн түрээс төлдөг болсон нь хүндрэлтэй болсон. Ашиглалт бол сайн байгаа.

Дорнод аймгийн МХБХолбооноос 2021-2022 онд хийсэн ажлын тайлан.