• chrd@mongolnet.mn
  • +976 11-319037

ХЭХТ-ийн тэргүүн Г.Уранцоож

ХЭХТ-ийн тэргүүн Г.Уранцоож

Хүний эрх хөгжил төв 1998 онд байгуулагдан 25 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд хүний наймааны хэргийн хохирогчид, малчид, орлого багатай иргэд, ахмадын эрхийг хамгаалах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэх, хүний эрхийн үндэсний байгууллагын эрх зүйн орчинг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн эрхээ хэрэгжүүлэх хамт олны хүчийг бэхжүүлэхэд тулгамдсан олон асуудлаар бодлого, зохицуулалт, хэрэгжилтийг сайжруулах шийдлийг олох, сайн жишиг тогтоох санаачлагыг гаргахад анхдагч байж олон талыг татан хамтын ажиллагааг өрнүүлж эерэг өөрчлөлтийг хийхэд хувь нэмэр оруулж чадсандаа бахархдаг. Бид одоо ч энэ ажлаа үргэлжлүүлэн иргэдийн оролцооны эрхийг улам бэхжүүлэх, төрийн байгууллагуудтай үр дүнтэй хамтарч ажилладаг болох чадавхийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Монгол Улсад эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлын тэнцвэрийг ханган тогтвортой хөгжлийг бэхжүүлэн хөгжих эрхийг хүн бүрт хангаж, хөгжлийн үр шимийг бүгд шударгаар хүртдэг болгох нь бидний эрхэм зорилго. Бид хүн бүрийн хувьд, хэн байх, ямар байх, хаана байхаас үл хамааран оролцооны эрхээ ханган хөгжлийн тэргүүлэх зорилтыг сонгох, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, төлөвлөх, хяналт, үнэлгээ хийхэд оролцох эрх нь нээлттэй байж хөгжих эрхээ эдэлдэг болохын төлөө ажиллаж байна. Энэ үйл хэрэгт иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгж, төрийн байгууллага, хөгжлийн байгууллага зэрэг олон талтай хамтран ажиллаж хөгжихийн төлөө уриалж байна. Хүний эрх хөгжил төв шударга, хариуцлагатай хөгжлийг улс орондоо цогцлоохын төлөө хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хэзээ ч бэлэн!

Манай үйл ажиллагаа

Хамтын хүчин чармайлтын нэгдсэн дүрэм

Мэдээ мэдээлэл